Удирдлагын мэндчилгээ



Удирдлагын мэндчилгээ
Энажик группын төлөөлөгч
Энажик ХК-ийн Ерөнхий захирал Ооширо Хиронари



Хүний бие нь ойролцоогоор 70 орчим хувь нь уснаас бүтсэн байдаг.
“Эрүүл байх болон урт наслахын гол үндэс нь усанд байдаг” гэдэг нь ор үндэсгүй зүйл биш юм.

Манай компани нь LevelLukSD501 төхөөрөмжийг анх гаргаснаасаа хойш LevelLuk нэрийн төхөөрөмж болон AneSpa зэрэг бүтээгдэхүүнүүдээрээ олон түмний эрүүл мэнд, гоо сайхан, эрүүл ахуй, хоол унд болон байгаль орчинд хувьсгал хийсэн өөрчлөлт авчирсан ба өнөөг хүртэл амьдралын эрүүл хэв маяг, эрч хүчийг бий болгосоор буй өндөр чанартай “Усны төхөөрөмж”-өө та бүхэнд санал болгож байна.

Энажик нь Америк төвтэй гадаад дахь салбаруудаа нээж ажилуулж байгаагийн дээр дэлхий нийтийг хамарсан мэдээлэл түгээсэн даяарчлагдсан байгууллагын хувьд дэлхий даяар үйл ажиллагаагаа дэлгэрүүлэн хөгжүүлж байна.

Мөн хөгжил, бүтээн байгуулалт болоод үйлчилгээний нарийн нягт холбоо харилцаатай байж анагаахын зориулалт бүхий төхөөрөмж зэргийн худалдаа борлуулалт хийж байгаагийн хувьд чанарын баталгааг чухалчлах тогтолцоог хэрэгжүүлсээр ирсэн.

Энажик нь LevelLuk нэрийн төхөөрөмжөөрөө дамжуулан Кангэн усыг дэлхийн бүх хүмүүс хэрэглэдэг болгохын төлөө санаачилгатай хичээнгүйлэн ажиллаж байна.