Home > Enagic

Жинхэнэ эрүүл энхийг дэлхий нийтэд

  • ・Эрүүл саруул бие эрхтэн
  • ・Эрүүл саруул сэтгэл санаа
  • ・Эрүүл саруул эдийн засаг

Энажикийн Кангэн-ий зарчим – 5 төрлийн Кангэн

  • 1. Бие махбодийн кангэн
  • 2. Адил тэгш эрхтэйгээр өндөр ашиг орлогын кангэн
  • 3. Цаг үетэйгээ зэрэгцэн явах хурдтай кангэн
  • 4. Талархалын (сэтгэлийн )кангэн
  • 5. Газар нутаг нийгмийн кангэн


Энажик групп
CEO
Ооширо Хиронари


1941 онд төрсөн. Окинавагийн Наго хотын унаган иргэн. Ахлах сургуулиа төгсөөд Наго хотын татварын хэлтэст ажиллаж байсан. 1974 онд Окинавад цор ганцаараа Энажикийг үүсгэн байгуулах суурь нь болсон Сони худалдааны компанийг хөл дээр нь босгон жилийн борлуулалт 500 саяын компани болтол нь ажиллаж чадсан. 1994 онд “Кангэн ус”-тай учирч өөрийн байгууллагын баримталдаг онол болон удирдлагын философи болох “жинхэнэ эрүүл энх байх”-ыг амьдрал дээр хэрэгжүүлэхийн тулд “Кангэн ус”-ны компани руу шилжсэн. Анагаахын салбарт мэргэжлийн зориулалттай тоног төхөөрөмж нийлүүлж байсан туршлага ихтэй. 1998 онд тухайн үед хүчээ авч байсан бүтээгдэхүүн болох Эбэккү –г борлуулах ажлаа эхэлсэн. 2000 онд өөрийн судалгааны ололтонд тулгуурлан гэрийн зориулалттай ионжуулсан ус боловсруулан гаргах төхөөрөмжийн гол нэрийн төхөөрөмж болох LevelLuk DX-ийг бүтээн борлуулж эхэлсэн. 2001 онд төхөөрөмжийг тухайн үед Мацүшита цахилгаан үүсгүүрийн компанийн хамтарсан Тоyo Steel ХК (дараа нь Тоyo I-Tech болсон) үйлдвэрт үйлдвэрлэсэн ба дараа нь M&A болон нэгдсэн компани байгуулан ионжуулсан усны албан ёсны брэндийг бий болгосон.

2014 оны 6 сард 40 жилийн ойтойгоо золгохын дээр цаашдын шинэ 40 жилийг угтан авч байна.

“Let’s Unify! Хүчээ нэгтгэцгээе!” гэдэг үгийг дэлхий нийтэд түгээсээр байна. 2014 оны байдлаар гадаад дахь салбар 18 орны 25 болж нэмэгдсэн бөгөөд бүтээгдэхүүнээ экспортлодог орны тоо 120 болж нэмэгдэн, хамрах хүрээ нь 500 мянган хүн болтлоо өргөжсөн байна.

“Япон дахь салбар”
Саппоро-Токио-Оосака- Шикокү- Фүкүока- Окинава (Макико)-Окинава (Наго)

Гадаад дахь салбарууд Лос-Анжелес, Сиетл, Техас, Чикаго, Нью-орк, Флорида, Хавай, Ванкувер, Торонто, Мексик, Бразил, Герман, Итали, Франц, Румын, Португал, Филлипин, Сингапур, Малайз, Индонез, Тайланд, Өмнөд Солонгос, Тайван, ГонгКонг, Австрали